2016-11-18
хайрын минь эзэн

Хайрын минь эзэн - Унага танхил харцанд чинь Уяатай сэтгэл өөр хэнд ч үгүй Уруулын чинь баланд согтуурсан Ухаанд минь жолоо нь үгүй Уртхан шөнүүд өнгөрсөн ч чамаас өөр хүсэл үгүй Уянгалан хэлсэн үгний чинь жаргалын мөр арилах нь үгүй * Бурхан чамайг над руу илгээсэнд Буруу гэж хэзээ ч үгүй * Бундан 2 зүрхний минь гүнд өөр хэн нэг нь орших нь үгүй * Буруудан зөвдөх 2-н дунд хонгор чамаас өөр хэн ч үгүй * Буцаж ирэхгүй хайрйн минь түүхэнд бусдыг багтаах зай нь үгүй Тэнэглэн эндсэн алдааг чинь аргадсан бүхэнд буруу үгүй Тэвэрсэн хайрынхаа халуунд, шатсан зүрхэнд гуниг үгүй Тэглэн орхиж чадахгүй, бидний хайранд хагацал үгүй Тэгшхэн жаргалын минь эзээн чамд надаас өөр хэн ч үгүй * Бурхан чамайг над руу илгээсэнд Буруу гэж хэзээ ч үгүй * Бундан 2 зүрхний минь гүнд өөр хэн нэг нь орших нь үгүй * Буруудан зөвдөх 2-н дунд хонгор чамаас өөр хэн ч үгүй * Буцаж ирэхгүй хайрйн минь түүхэнд бусдыг багтаах зай нь үгүй Он цаг улиран өнгөрлөө ч Огтхон ч чамаас холдохгүй Орчлон хорвоо дэлхийд чи минь л наддаа, чамдаа л би цорын ганцхаан
Бичсэн: Druggist Jargal | цаг: 12:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax