2016-11-21
ӨӨРӨӨСӨӨ АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭМЭГТЭЙН ШИНЖҮҮД
 

Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...

Таны амьдралд нэг бус удаа гайхамшигтай эмэгтэйчүүд учрах ба нэг нь таны мөрөөдлийн эмэгтэй байх учиртай. Энэ эмэгтэйтэй учрах үе бараг үргэлж маш санаандгүй, эвгүй үед тохиолдох боловч таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх тэр уулзалт хэзээ нэгэн цагт болж л таарна. Байгал дэлхий хоёр эсрэг тэсрэг зүйлс нэгдэж нэгэн цул бүтэн зүйл болдог байхаар бүтээгдсэн. Тэрхүү цул болгох нөгөө хэсгээ хайх “аялал” нь хүнд хэцүү, зүдэргээтэй байх боловч хэрэв та хайсан зүйлээ олж авсан бол өөрийнхөө чадах чинээгээр чанга атгаж, хэзээ ч битгий тавиарай. Бидний зарим хэсэг амьдралынхаа хайрыг олж аваад түүнийгээ хайрлаж, хамгаалж чадалгүй дараа нь харамсаж суух тохиолдол их бий. 

Хэрвээ таны “нөгөө хэсэг” энэ 12 шинжийг өөртөө агуулсан бол тэр эмэгтэйг хэзээ ч бүү өөрөөсөө холдуулаарай. 

Танаас илүү ухаалаг 

Амьдралын нугачааг туулахын тулд эрчүүдэд илүү ухаалаг эмэгтэй хэрэгтэй байдаг. Агуу эрийн цаана түүнээс дутуугүй агуу эмэгтэй нуугдаж байдаг гэсэн яриа бий. Энэ нь ч үнэн юм. Эмэгтэй хүн байхгүй бол эр хүн гэдэг жирийн нэгэн хувиа бодогч л байна. Тэрхүү хувиа бодогчийн амьдралд ухаалаг эмэгтэй ороод ирэхээр бодол санаа, чиглэл бий болж ирдэг. 

Сайхан царай зүстэй 

Сайхан зүс царай гэдэг бол зөвхөн харж байгаа хүний нүдэнд л байдаг. Хэрвээ та тэр эмэгтэйг хамгийн сайхан гэж харж байвал түүнийгээ бүү алд. Орчин үед олон хүн гадаад төрхөндөө дэндүү их анхаарал хандуулж байдаг бол түүнийг эсэргүүцдэг зарим нэг нь бүр огт анхаарахгүй байх ч явдал бий. Сайхан зүс царай гэдэг бол түүнийг харж биширч байдаг, түүний төлөө ичдэг зүйл биш, харин түүнийг бид зөвөөр үнэлдэг болж сурах ёстой тэрхүү зүйл юм. 

Сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай 

Сайн хүн гэж сайхан сэтгэлтэй хүнийг хэлдэг. Хэрвээ тэрхүү эмэгтэй сайхан сэтгэлтэй биш бол таны амьдралын нэг хэсэг зэрэг зүйлийн тухай ярих шаардлагагүй нь тодорхой. Эмэгтэй хүний хувьд анхаарал халамж тавих чадвар гэдэг нь их чухал зүйл юм. Зарим эмэгтэй хүүхэд гаргах сонирхолгүй байдаг бол нилээдгүй тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү халамжтай байх нь ч бий. Гэхдээ бүх л эмэгтэйчүүдэд эх хүний инстинкт бий. Хэрвээ та нэгэн сайхан нартай өдөр гэр бүл үүсгэхээр шийдсэн бол таны “нөгөө хэсэг” заавал эх болох хүсэлтэй байх ёстой юм шүү. 

Ажил хэрэгч 

Амьдралд бэрхшээл зөндөө тохиолдоно. Мөн амьдрал нэгэн хэвийн, уйтгартай байх үе ч их. Эмэгтэйчүүд эрчүүдийг зугаацаж цэнгэхэд зориулагдаагүй, харин ч эсрэгээрээ юм. Гэхдээ ажил хэрэгч, адал явдлаас үл айх эмэгтэй таныг илүү аз жаргалтай байлгана. 

Таныг үнэн сэтгэлээсээ хайрладаг 

Энэ нь мэдээж хамгийн чухал чанар юм. Эмэгтэй хүн таныг хайрлаж байна гэдэг нь таныг бүх л зүрх сэтгэлээрээ хайрлаж байна гэсэн үг бөгөөд хувиа бодсон эрчүүдийнхээс өөр юм шүү. Эмэгтэйчүүдэд өөрийнхөө хайрлаж байгаа хүний төлөө бүх л зүйлээ зориулдаг чанар байдаг ба та таныг хайрладаг эмэгтэйг олсон бол энэ хорвоо дэлхийн хамгийн том бэлгийг олж авчээ гэж хэлж болно. 

Буулт хийж чаддаг 

Эр эм хүйсийнхэн ялгаагүй л зөрүүд. Бид аливаа зүйлийн байгаа байдалд нь сэтгэл ханадаг бөгөөд хэрэггүй гэж үзсэн аливаа өөрчлөлтөнд хойрго ханддаг. Гэхдээ аливаа зүйл бүгд л харилцан буулт, тохироон дээр явагддаг. Хэрвээ та хамт амьдарна гэж бодож л байгаа бол ингэж буулт хийхээс өөр арга байхгүй. Танд буулт хийж чаддаг эмэгтэйг олно гэдэг бол ажлын зөвхөн хагас нь. Нөгөө хагас нь та өөрөө буулт хийж чаддаг байх явдал юм. 

Гэр бүлийн уур амьсгал бий болгодог 

Хайрлах, үнэн сэтгэлээсээ хайрлах гэдэг бол хорвоод өөрийн байр сууриа олох, өөрийн орон гэрээ олно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та өөрийн байх ёстой, өөр хаана ч байх сонирхол төрмөөргүй чухам тэр л газар байх явдал юм. Хэрвээ та цаад эмэгтэйгийнхээ нүд рүү хараад өөрийнхөө энэ сэтгэлийг олж харж байвал та гэртээ байна. Хаашаа ч бүү яв. 

Чиний буруу гэдгийг хэлдэг 

Эрчүүд гэдэг буруу шийдвэр гаргаж, тэнэг зүйл хийх ер бусын авьяастай нөхөд. Таны амьдралын замд буруу зөвийг чинь хэлж өгч туслах эмэгтэй амьдралыг тань гэрэл гэгээтэй болгох ба бас харанхуй ангал руу ч аваачиж болно. 

Уян зөөлөн, хүчтэй эмэгтэй

 Хүн болгонд эмэгтэйчүүдийг үнэлэх өөрийн шалгуур байх ба тэр нь хүч чадал, уян зөөлөн чанартай нягт холбоотой. Хүчтэй эмэгтэй гэдэг бол эрчүүд болгонд хэрэгтэй хамтран зүтгэгч байдаг бол уян зөөлөн эмэгтэй гэдэг бол… ер нь л эмэгтэй хүн юм. Энэ хоёр чанар эсрэг тэсрэг чанар биш бөгөөд харин ч амжилттай хосолсон байх нь элбэг байдаг бөгөөд ийм эмэгтэйчүүд өөрийн үнэ цэнийг мэдэрч эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархаж байдаг билээ. 

Аливаа зүйлд шунан дурладаг 

Амьдралд аливаа зүйлд шунан дурлаж байж утга учиртай болдог. Гэхдээ ганцаараа шунан дурлаж амьдрах боломжгүй ба хоёр амьд биеийн хооронд үүсэх сайхан харилцаа, шунаг дурлал үүсгэх ба энэхүү шунаг дурлал нь “халдвартайгаараа” сайн талтай. 

Дагуул байх чадвар 

Зарим эрчүүд гэртээ байж байх эмэгтэйг хайдагтай адил яг ингэж байх хүсэлтэй эмэгтэйчүүд ч олон. Хэрвээ эмэгтэй гэртээ байж хоол ундаа хийх, угааж цэвэрлэх, үр хүүхэддээ анхаарал халамж тавих сонирхолтой бол тэрхүү эмэгтэйчүүд нь чухамхүү энэ ажилд хамгийн дээд зэргийн үр дүнтэй байх хүн мөн билээ. 

Тэрхүү эмэгтэй таны хувьд юугаар ч сольшгүй байх 

Бид заримдаа хэн нэгэнд хачин их дурлах боловч яагаад тийм болов гэдгээ мэддэггүй. Яг үнэндээ мэдэх ч шаардлагагүй байх. Хэрвээ та түүнд хайртай, түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй бол түүнийг алдах зүйл бүү хий, тэр таны бүх зүйл гэдгийг ухаарч, санаж бай. Олон хүн өөрийн “нөгөө хэсгээ” өөрт нь ямар чухал болохыг мэдэхгүй явдаг, болохоо байхад түүнд дахиад боломж таарна гэж бодож явах нь бий. Магадгүй л юм. Гэхдээ үгүй ч байж бас болно. Та өөрийн хайртаа үүрд алдаж болох ба олон жилийн турш үүндээ харамсаж, өөрийн амьдралын хамгийн чухал зүйлээ алдсанаа мэдэрч шаналж явах болно.

Бичсэн: Druggist Jargal | цаг: 18:05 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax