2016-11-11
фармакологи

Фармагеномикт


фармагеномик нь тухайн хүний генийн удамшилийн эмийн бэлдмэлд үзүүлж байгаа хариу үйлдлийг судалдаг. Энэ нэрийг фармакологи гэдэг үгийн язгуур дээр геномикс гэдэг үгийг нэмснээр гаргаж ирсэн.[13] Иймд энэ салбар нь эм зүйн бүтээгдэхүүн болон генийн хоорондын хамаарлыг судалдаг юм. Фармагеномикийн зорилго нь, тухайн хүний генд тохирохуйц эмийн бэлдмэлийг төлөвлөх ба үйлдвэрлэхэд юм.

Фармагеномик үр ашиг:

  1. Захиалгат эмийн үйлдвэрлэлийг (tailor-made) хөгжүүлэх. фармагеномикийг ашигласнаар эмийн компаниуд, онцлог ген эсвэл өвчинтэй холбоотой уураг, фермент ба РНХ-ийн молекул зэрэг дээр суурилсан эм бэлдмэлийг үйлдвэрлэж болно. Эдгээр захиалгат эм нь, зөвхөн эмчилгээг хамгийн өндөр төвшинд хүргээд зогсохгүй бас хажууд байгаа эрүүл эсэд үзүүлэх сөрөг нөлөөллийг (эсийн гэмтлийг) багасгана.
  2. Эмийн хэрэглэх тунг илүү нарийвчлалтайгаар тогтоох. Өвчтөний генийн мэдээллийг мэдсэнээр, эмч нь тухайн хүний бие эмийн бэлдмэлийг хэр сайн боловсруулж, шингээхийг тогтоож чадна. Энэ нь эмийн тунг боломжит дээд хэмжээнд тохируулж, эмийн тун ихдэх магадлалыг багасгана.
  3. Эм бэлдмэлийг шинжлэн судлах, нээх болон тэдгээрийг баталгаажуулах үйлдэл сайжрах. Генийг судалгааны бай болгон ашигласнаар, ирээдүйн эмчилгээний аргуудыг судлахад хялбар болсон. Генүүдийг олон төрлийн өвчин болон эмгэгүүдтэй холбосон. Орчин үеийн биотехнологид эдгээр генүүд нь, идэвхтэй, шинэ эмчилгээний аргуудыг сайжруулахад бай (судлагдахуун) болгон ашиглагдаж, ингэснээр эм, эмийн бэлдмэлийг нээх үйл явцыг хурдасгана.
  4. Вакцинуудын чанар сайжрах. Генийн инженерчлэлээр хувиргагдсан организмуудын тусламжтайгаар, илүү аюул багатай вакцинуудыг төлөвлөн үйлдвэрлэх боломжтой. Эдгээр вакцинууд нь, дархлааны хариу үйлдлийг халдвар дагуулахгүйгээр тогтоодог. Тэд хямд, тогтвортой, хадгалахад хялбар ба нэг зэрэг хэд хэдэн патогенүүдын штаммыг нэгэн зэрэг тээх чадвартайгаар зохион бүтээгдэж болдог.

Бичсэн: Druggist Jargal | цаг: 11:02 | эм зүйч бидний талаарх зүйлс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax