2016-11-11
coca colag эм зүйч нээсэн
Кока Кола

Санамсаргүйгээр нээлт болж дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүнсний технологийн салбарын цөөнгүй нээлтүүд байдгаас кока кола шиг шагшим амжилтыг дагуулсан нь ховор юм. Америкийн эм зүйч Жон Стит Пембертон (1831 - 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ.


Пембертон бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Доктор энэхүү бэлдмэлээ Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгчээ. Тус бэлдмэлийн нэг стаканыг таван центийн үнээр эмийн журмаар зарж эхлэв. Нэгэн удаа худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока -Кола ундаа байлаа. Эхэндээ төдий л амжилт дагуулаагүй энэ ундааг өдгөө дэлхийн 200 гаруй орны сая сая хэрэглэгчид таашаан хэрэглэдэг билээ.


Бичсэн: Druggist Jargal | цаг: 11:11 | шинэ нээлтүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax