2016-11-11
Антибиотик эмийг хэрхэн хэрэглэх вэ
- Эмч таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх тул зөвхөн эмчийн жороор хэрэглэх шаардлагатай.
- Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
- Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
- Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна өвчин архагшихад хүргэнэ.
Сэтгэгдэл бичих