Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай 7 хачин баримт
1. “Эм” –ээс өмнөх жирэмслэлтээс хамгаалах аргууд маш аймаар байжээ
Гормоны эм, бэлгэвч хоёр гарч ирэхээс өмнө барууны эмэгтэйчүүд үтрээндээ нимбэгний хальс оруулах, матрын ялгадас хийх зэрэг ам дамжсан ярианд тулгуурласан аймшигтай аргуудаар “гэр бүлээ төлөвлөдөг” байжээ.
2. Хамгийн анх “жирэмсэн болгох эм”-ийн зориулалтаар худалдаалагддаг байж
1950 оны үед эмний судалгаа бета шатандаа явж байхад эмч нар үүнийг зөвхөн үргүйдлийг эмчлэх зориулалтаар гаргахаар төлөвлөж байжээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр үед Америкад жирэмслэлтээс хамгаалах ямар ч аргын тухай мэдээлэл тараахыг хуулиар хориглодог байсан юм.
3. Tэгсэн мөртлөө анх сарын тэмдгийн өвдөлтийг арилгадаг чанараараа алдаршсан
Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга гэдэг нь батлагдахаас өмнө 1960 онд үүнийг эмийн сангуудад сарын тэмдгийн зовиурыг арилгах, мөчлөгийг тогтворжуулах үйлчилгээтэй хэмээн борлуулдаг байсан аж. Хэдийгээр зарим эмэгтэйчүүд мөчлөгөө тогтворжуулах зориулалтаар авч уух нь байсан ч, ихэнх бүсгүйчүүд эмчээс нууцаар авсан жирэмслэлтээс хамгаалах аргын тухай мэдээллээрээ эмийн санг зорьдог байсан гэнэ.
4. Жирэмслэлтээс хамгаалах эм бидний хөхний хэмжээнд нөлөөлсөн үү?
Жирэмслэлтээс хамгаалах эм албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөс хэдэн жилийн дараа хөхний даруулганы үйлдвэрлэгчид нэгэн сонин үзэгдлийг анзаарчээ. Бүсгүйчүүдийн хөхөвчний хэмжээ аажмаар томорч байв. Энэ нь ч санаандгүй тохиолдол биш аж. Эрт дээр үеийн эмнүүдийн гормоны агууламж маш өндөр байсан бөгөөд энэ нь хөхний хэмжээнд мэдэгдэхүйцээр нөлөөлдөг байжээ. 1960-1969 оны хооронд C аягатай хөхний даруулганы борлуулалт 50 хувиар нэмэгдсэн нь жирэмслэлтээс хамгаалах эмийн “гавьяа” юм. Харин одоо үеийн энэ төрлийн эмнүүд хөхний хэмжээнд нөлөөлөхгүй шүү.
5. “Эдгээр өдрүүд” уг нь ирэх ч шаардлагагүй
Бүсгүйчүүд биений юм нь ирэхээ больчихвол жирэмслэлтээс хамгаалах эмийг зүй ёсноос гажсан, сөрөг нөлөөтэй гэж буруугаар ойлгоно гэсэн үүднээс л судлаачид үүнийг зориуд сараар нь, тодорхой өдрүүдийн заалттайгаар хайрцагладаг аж. Уг нь жирэмслэлтээс хамгаалах эм ууж байхад овуляц явагдахгүй тул үтрээний дотор хана зузаарч тогтохгүй, өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирэхгүй байх ч боломжтой юм.
6. Эрчүүд дээр ч бас туршиж байсан
Гормоны найрлага нь эрчүүдийн үр тогтоох чадварыг ч үр дүнтэйгээр саатуулах боломжтой гэж үзсэн эрдэмтэн судлаачид хэд хэдэн залуучуудад туршилт явуулжээ. Харамсалтай нь үүний үр дүнд агшсан эрхтэн, галзуу ааш араншин л бий болсон аж. Мэдээж энэ туршилтыг тэр даруй зогсоосон байна.
7. Хэрвээ эм байгаагүй бол...
Жирэмслэлтээс хамгаалах эмийг олон нийтэд танилцуулсан даруйд төрөлтийн тоо огцом буурчээ. Эмний эринээс өмнө нэг Америк эмэгтэй дунджаар 3.7 хүүхэдтэй байсан бол одоо энэ тоо 1.9 болтлоо буурсан байна. Хэрвээ эм байгаагүй бол дэлхий ямар өнөр өтгөн байх байсан юм бэ?