2016-11-14
Хүйтэн өвөл танд хэрэг болох 6 хүнсний бүтээгдэхүүн

Хүйтэн өвөл танд хэрэг болох ЗУРГААН хүнсний бүтээгдэхүүн

                                

   

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

1.Цагаан гаа

Шинэхэн цагаан гааны 80.9 хувийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3, тос 0.9, эслэг 2.4 хувийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодис хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

2.Овьёос

Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55 хувьтай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний бие дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.

3.Халуун шоколад

Хар шоколад нь флавоноидоор баялаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан, чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх, хавдрын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд хоёр дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.

4.Хар шош

Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.

5.Хушга

Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээгээр тустай байдаг.

6.Амтат төмс

Энэ нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад тусалж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтнийг эсэргүүцэхэд тустай .

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax