2016-11-15
эмэгтэйчүүд хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ ?
 Эмэгтэй хүн хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ?

              
20-29 нас.
Эерэг сайн талууд. Энэ насанд эмэгтэй хүний бие организмын хөгжил гүйцэж, үр хүүхэд тээж төрүүлэхэд зохицсон байдаг. Таазны булчингууд ачаалал даах чадвартай болж, хэлхээ яс бэхжин, үр хөврөл минерал бодисуудаар тэжээгдэнэ. Энэ насанд жирэмсний элдэв согог маш ховор тохиолддог. Төрөх үед нярай хүүхэд гэмтэл авах нь бага.

Сөрөг муу талууд. Хорь дөнгөж гарч байгаа хүүхнүүд сэтгэл санааны хувьд гүйцэд төлөвшөөгүй, эдийн засгийн хувьд ч сул дорой байдаг. Ихэнх бүсгүйчүүд энэ үед хүүхдээ хүмүүжүүлэх, албан ажил, ханийн үүрэг зэргийг хослуулж чаддаггүй учраас 25 настнууд салж нийлэх нь элбэг байдаг.

30-35 нас.
Эерэг сайн талууд. Ухаан суусан нас. Бат бөх гэр бүл болох үндэс тавигдахад таатай үе. Санхүүгийн бэрхшээл мэдэгдэхүйц багасч гэр бүлийн халуун бүлээн, таатай уур амьсгалд нөлөөлнө. Эмэгтэйчүүд аливаад хүлээцтэй, тайван хандаж сурна. Хосууд үр хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаарна.

Сөрөг муу талууд. Энэ насанд эмэгтэй хүн жирэмслэхийн тулд хоёр дахин их хугацаа зарах болдог. 35 ба түүнээс дээш настай эхээс төрсөн хүүхдийн хоромсом өөрчлөлттэй байх магадлал өндөр. Энэ насанд эмэгтэйчүүд кесарова хийлгэдэг. Хожуу төрөлт нь эмэгтэйчүүдийн сурч боловсрох, албан тушаал ахих, нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой байх нь бий.

40-оос дээш нас.
Эерэг сайн талууд. 40 болон түүнээс дээш насанд хүүхэд төрүүлэх нь ховор боловч амьдрал дээр байдаг л явдал. Энэ насны эмэгтэйчүүд сэтгэл зүй болон эдийн засгийн хувьд бүх бэлтгэлээ базаасан, айлтгүй болсон үе. Мэдээж хэнз хүүхэддээ бүхнээ зориулдаг.

Сөрөг муу талууд. Санхүү, эдийн засгийн хувьд айлтгүй юм гэхэд бие махбодын хувьд эрсдэлтэй жирэмслэлтэнд тооцогдоно. Түүнээс гадна хоромсом өөрчлөгдөх нь эрс ихсэж, жирэмслэх магадлал буурдаг. Хүүхэд эндэх, дутуу төрөх магадлал их. Эмч нар хэт орой төрөлтийг таашаадаггүй. Хичнээн эрүүл саруул эмэгтэй байсан ч хийсвэр хийлгэхээс өөр аргагүй болох нь бий.
Бичсэн: Druggist Jargal | цаг: 01:36 | Эмэгтэйчүүдэд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax