2016-11-11
жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай

Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай 7 хачин баримт


1. “Эм” –ээс өмнөх жирэмслэлтээс хамгаалах аргууд маш аймаар байжээ
Гормоны эм, бэлгэвч хоёр гарч ирэхээс өмнө барууны эмэгтэйчүүд үтрээндээ нимбэгний хальс оруулах, матрын ялгадас хийх зэрэг ам дамжсан ярианд тулгуурласан аймшигтай аргуудаар “гэр бүлээ төлөвлөдөг” байжээ.

2. Хамгийн анх “жирэмсэн болгох эм”-ийн зориулалтаар худалдаалагддаг байж
1950 оны үед эмний судалгаа бета шатандаа явж байхад эмч нар үүнийг зөвхөн үргүйдлийг эмчлэх зориулалтаар гаргахаар төлөвлөж байжээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр үед Америкад жирэмслэлтээс хамг...

2016-11-11
эмийн тухай ерөнхий ойлголт

“Эмийн тухай ерөнхий ойлголт”

Эм гэж юу вэ?

Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.

Эмийг хэрхэн бүтээдэг вэ?

Эмийг ургамал, амьтан, эрдэс бодис болон нийлэг аргаар гарган авсан түүхий эдээр үйлдвэрлэ...

2016-11-11
эмийн зохистой хэрэглээ

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл клиникийн шаардлагын дагуу эмчлүүлэгчийн онцлогт тохирох эмийг, зохистой тунгаар, зөв цаг хугацаанд хэрэглэх явдал юм. Эмийн зохистой хэрэглээнд эмч, эм зүйчээс гадна эмчлүүлэгч чухал үүрэг гүйцэтгэнэ.

  1. Аливаа өвчин эмгэгийн үед э...
2016-11-11
жортой ба жоргүй эмийн ялгаа

Жоргүй олгох эмийг эмийн сангаас авч эмийн мэргэжилтний зөвлөгөөний дагуу хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг зөвхөн эмчийн заавраар, жорын дагуу эмийн сангаас авч, заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх шаардлагатай.


2016-11-11
ЭМ ЗҮЙЧ ГЭЖ ХЭН БЭ

Аюулгүй, үр дүнтэй эмчилгээг явуулах, эмийн чанарыг шалгах, эмийг бүтээх, эмээр хангах зэрэг үйл ажиллагаанд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл эм зүйч нь эмийн маркетинг, эмийн технологич, эм шинжээч, клиник эм зүйч зэрэг олон чиглэлээр цаашид сурч, ажиллах боломжтой анагаахын их сургууль төгссөн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн юм.


...
2016-11-11
ЭМИЙН ХЭЛБЭР

Эмчилгээний буюу урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай үр нөлөө гаргахын тулд эмийн зүйлийг хэрэглэхэд тохиромжтой хэлбэрт оруулсныг эмийн хэлбэр гэнэ. Эмийн хэлбэрийг тогтцоор нь 4 хуваана. Үүнд:

  1. Хатуу эмийн хэлбэр
  2. Зөөлөн эмийн хэлбэр
  3. Шингэн эмийн хэлбэр
  4. Тарилгын эмийн хэлбэр

...
2016-11-11
Антибиотик эмийг хэрхэн хэрэглэх вэ

  1. Эмч таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх тул зөвхөн эмчийн жороор хэрэглэх шаардлагатай.
  2. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн даса...
2016-11-11
Виагра нээгдсэн түүх
Виагра

Дэлхийд тэргүүлэх Америкийн эмнэл зүйн “Pfizer” компанид химичээр ажилладаг Саймон Фрейзер Кэмпбелл болон Дэвид Робертс нар цусны даралт ихсэх болон зүрхний өвчнийг анагаах шидтэй нэгэн шинэ эмний найрлага дээр ажиллаж байхдаа санамсаргүй нээсэн нээлт нь өдгөө хүн төрөлхтний нөхөн үржихүйн амьдралд нөлөө бүхий цуутай бүтээл болно гэдгийг санаагүй явжээ.


1980-аад оноос эхэлж тус эмээ туршилтын байдлаар өвчтөнүүд дээр хэрэглэж эхэлсэн байна. Харамсалтай нь тухайлсан эмгэг дээр ямар ч нөлөөгүй эсрэгээрээ иракц өгч эхэлсэн тул аливаа мэдрэлийн үйл ажиллагааны сааталд хэр...

2016-11-11
coca colag эм зүйч нээсэн
Кока Кола

Санамсаргүйгээр нээлт болж дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүнсний технологийн салбарын цөөнгүй нээлтүүд байдгаас кока кола шиг шагшим амжилтыг дагуулсан нь ховор юм. Америкийн эм зүйч Жон Стит Пембертон (1831 - 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ.


Пембертон бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Доктор энэхүү бэлдмэлээ Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгчээ. Тус бэлдмэлий...

2016-11-11
архсахр
бичсэн: Druggist Jargal | цаг: 11:05 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих